ВИСКИНИЙ НЭРШИЛ, ГАРАЛ ҮҮСЭЛ
Виски буюу whisk(e)y гэх үг нь Ирланд Gaelic хэлний “uisce” гэх үгний англичлагдсан хувилбар юм. “Uisce” нь “ус”, “beatha” нь “амьдрал” гэсэн утгатай ба “uisce beatha” буюу “амьдралын ус” гэсэн энэ үгийг “иш-ка баа-ха” хэмээн дууддаг байна. Харин шотландууд “uisge beatha” хэмээн дууддаг. Англи хэлнээ вискиг whisky, whiskey хэмээн хоёр өөр маягаар бичдэг нь тухайн вискиний ямар улсаас гарал үүсэлтэйг илтгэдэг.
Вискиг аль орноос гарал үүсэлтэйг нь таних хялбар арга:
- Нэрд нь “e” үсэг орсон улсууд (жишээ нь, АНУ ,Ирланд) нь Whiskey гэж бичнэ.
- Нэрд нь “e” үсэг ороогүй улсууд (жишээ нь, Шотланд, Канад, Япон) нь Whisky хэмээн бичдэг.
15-р зуунд Ирландын гэлэн нар дорнодоос нэрэх арга техникийг сурснаар вискиг анх хийж байжээ. Сүм хийдүүд нэрэх аргыг салхин цэцэг болон бусад халдварт өвчнийг анагаах эм зорилгоор “амьдралын ус”-ыг бий болгосон гэдэг. Тухайн үед тэд вискиг модон торхонд дарах нь илүү амттай болдог гэдгийг нээн илрүүлээгүй байв. Хатуу амттай, шинэхэн дарсан, шингэрүүлээгүй тус анхны нэрмэлийг ихэвчлэн шууд ууж хэрэглэдэг тул гэлэн, тариачид амтыг нь дарах зорилгоор зөгийн бал, ургамал, жимс жимсгэнэ, халуун ногоо, ургамлын гарал бүхий бусад орцуудыг хийж, илүү зөөлөн, уухад тохиромжтой болгосноор нь бидний мэдэх вискиний амт үүсжээ.
ВИСКИГ ЮУГААР ХИЙДЭГ ВЭ?
Виски нь үр тариа, исгэгч, ус, болон хугацаа (модон торхонд дарах хугацаа) гэсэн дөрвөн үндсэн орцноос бүрддэг.
Виски хийхэд ашигладаг хамгийн түгээмэл үр тариа бол арвай, эрдэнэ шиш, хөх тариа болон улаан буудай бөгөөд ихэнх тохиолдолд вискиний суурь орц буюу дийлэнх хувийг нь арвай эсвэл эрдэнэ шишээр хийдэг.
Түүхий үр тарианаас элсэн чихрийн найрлагыг салган авч исгэн, исгэсэн үр тариагаа нэрэх замаар вискиг гарган авдаг. Дараа нь модон торхонд дарах бөгөөд энэ нь вискиний үндсэн шаргал өнгийг гаргах бөгөөд хамгийн багадаа 40%-ийн спиртийн агууламжтай байна. Бидний мэдэх олон төрлийн виски нь холих процесс, ашигласан үр тарианы төрөл, дарах үйл явц зэргээс шалтгаалан олон төрлийн байдаг. Виски брэндүүд нь өөрийн гэсэн өвөрмөц амттай байх боловч ерөнхийдөө хатуу, карамель, ааглаг, чихэрлэг, хуурсан амт гололдог.
БУРБОН ВИСКИ
АНУ-ын хууль зохицуулалтын дагуу аливаа вискиг Бурбон гэж үзэхийн тулд дараах таван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг. Үүнд: зөвхөн АНУ-д үйлдвэрлэгдсэн байх, суурь орц нь дор хаяж 51% эрдэнэ шишээр хийсэн байх, хамгийн багадаа 160 proof буюу 80% -иас доошгүй нэрмэл орсон байх, зөвхөн шинэ, зориулалтын аргаар түлж доторлосон модон торхонд хийхдээ тухайн нэрмэл нь 125 proof буюу 60% -иас доошгүй нэрмэл байх зэрэг шалгууртай байдаг.
Торхонд дарахад ямар нэг тусгай шаардлага байхгүй бөгөөд мөн заавал Кентаки мужид хийх шаардлагагүй байдаг ч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
- Бурбон вискиг “Кентаки Бурбон” болгох бол модон торхонд 1 жил дарсан байх шаардлагатай.
- Бурбон вискиг “Straight Bourbon” болгох бол модон торхонд дор хаяж 2 жил дарсан байх шаардлагатай.
ТЕННЕССИ ВИСКИ БОЛОН ХӨХ ТАРИАНЫ ВИСКИ
Теннесси виски нь бурбон виски байх таван шаардлагыг хангадаг ба техникийн хувьд “бурбон” ангилалд багтдаг боловч гол 2 ялгаа нь зөвхөн Теннесси мужид тусгайлан үйлдвэрлэсэн байх бөгөөд ” Lincoln County Process” нэрэх аргаар хийсэн байх ёстой буюу виски нь торхонд хийхээсээ өмнө чихрийн агч модны нүүрсээр давхар шүүсэн байх шаардлагатай байдаг.
Суурь орц нь хамгийн багадаа 51% хөх тариагаар хийсэн бол хөх тарианы виски төрөлд орох ба үлдсэн хувь нь эрдэнэ шиш ашигласан байж болдог. Хөх тарианы виски нь илүү хуурай бөгөөд өөрийн амт, ноотууд нь хурц мэдрэгддэг.
НЭГ АМУУНЫ ВИСКИ
Нэг амууны виски нь зөвхөн нэг төрлийн амуу үр тариаг (ихэвчлэн арвай) ашигладаг бөгөөд зөвхөн нэг л нэрэх үйлдвэрээс гардаг. Эцсийн бүтээгдэхүүн болох лонх нь харин өөр өөр торхноос авсан вискиг нэгтгэж болно. Гол шаардлага нь 100% арвайгаар хийсэн байх ёстой бөгөөд Pot Still аргаар 2-оос доошгүй удаа шүүж, царс модон торхонд дор хаяж 3 жил дарсан байх бөгөөд хамгийн багадаа 40%-ийн спиртийн агууламжтай байх ёстой. Нэг амууны виски нь царс модлог, хуурсан үр тарианы амт голлож, карамель, ваниль, жимс эсвэл самар ч амтагддаг. Нэг амууны виски нь эдгээр амт чанарыг гайхалтай нэгтгэж, амтыг зөөлрүүлдэг тул уухад маш зөөлөн байдаг.
ХОЛИМОГ ВИСКИ
Холимог виски гэдэг нь хоёр ба түүнээс дээш төрлийн вискиг хольж эцсийн бүтээгдэхүүн гарсныг хэлнэ. Холимог вискиг тодорхойлох шалгуур нь улс орон бүрээс хамааран өөр өөр байдаг ч ихэвчлэн холимог виски нь ямар нэг амт багатай, хямд зардлаар үйлдвэрлэсэн суурь “үндсэн виски” дээр, илүү чанартай бөгөөд өндөр зардлаар үйлдвэрлэсэн, илүү үнэтэй нэмэлт буюу “амттай виски”-тэй холин бий болгодог.
Шотландад холимог вискиг Blended Malt, Blended Grain болон Blended Scotch Whisky гэсэн гурван төрлөөр ангилдаг. Blended Malt нь хоёр ба түүнээс дээш өөр өөр нэрэх үйлдвэрүүдийн нэг амууны виски хольсныг хэлдэг. Blended Grain нь хоёр ба түүнээс дээш нэрэх үйлдвэрт нэрэгдсэн нэг л үр тариагаар хийсэн виски холихыг хэлнэ. Blended Scotch Whisky гэдэг нь нэг нэрэх үйлдвэрийн нэг амууны вискиг өөр нэрэх үйлдвэрийн нэг үр тарианы вискитэй холихыг хэлдэг. Blended Scotch вискиний хувьд “суурь виски” нь ихэвчлэн үр тарианы виски, байх бөгөөд туслах “амттай виски” нь ихэвчлэн соёолжийн виски байдаг.
Sour” шингэн хүнсний их дэлгүүр
Цагийн хуваарь: Даваа – Ням гараг, 09:00-00:00 цаг.
Хаяг: ХУД, Зайсангийн тойруу, Голден Будда & Зайсан Сэнтрал, 1 давхарт Sour Liquor Shop.