Бид доорх бодлогыг баримтална:
- Холбогдох бүх байгаль орчны хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхойлж, тэдгээрийг мөрдөж ажиллах.
- Байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх бүх боломжит арга хэмжээг авах.
- Эрчим хүч, материалыг үр ашигтай ашиглах замаар нөөцийг арвилан хэмнэх.
- Бизнесийн бүх төслүүддээ байгаль орчны үйл ажиллагааг системтэйгээр удирдан зохион байгуулах.
- Өөрийн ажилтнуудын байгаль орчны мэдлэг, энэ талаар хүлээсэн үүргийн талаар ойлголтыг сайжруулахын тулд сургалт явуулах.
- Байгаль орчны үйл ажиллагаагаа байнга сайжруулах үүднээс зорилго зорилтоо тодорхойлж, үр дүнг тогтмол хянах.
- Байгаль орчны зорилтуудаа хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгөөр хангах.
- Байгаль орчны удирдлагын тогтолцоогоо ISO 14001 олон улсын стандартад нийцүүлэх.
Ажилтан бүр энэхүү журмын талаар ойлголттой байж, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Мөн ажилтнууд уг журмыг манай хамтран ажилладаг түншүүд, нийлүүлэгч, үйлчлүүлэгч нар таниулж ойлгуулах, тэднээр хүлээн зөвшөөрүүлэх талаар ажиллах шаардлагатай.