Асаалтын очлуур нь хийцийн хувьд металл болон шаазанг холбосон энгийн зүйл мэт боловч хөдөлгүүрийн үйл ажиллагааны маш чухал эд анги юм. Очлуурын үндсэн үүрэг нь агаар түлшний холимогийг тэслэх зориулалтаар асаах оч хаях үүрэгтэй 2000-2500 хэм хүртэлх халуунд, 20000-30000 вольт өндөр хүчдэлийг хүлээн авч, 50кг/см2 даралтыг тэсвэрлэж хөлгүүрийн түлш болон гадагшилж буй хийн нөлөөллөөс үүсэх химийн коррозийн нөхцөлд ажилладаг. Энэхүү шаталтаас үүсэх энерги нь хөдөлгүүрийг эргэлтэнд оруулан автомашиныг хөдөлгөх нөхцлийг бүрдүүлдэг. Автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч дөрвөөс найман очлууртай байдаг.
Баталгаат очлуур дараах давуу талтай:
- Түргэн шуурхай асалт
Баталгаат очлуур нь хурдан асах нөхцөлийг бүрдүүлж жигд хурд авах, шатахууныг бүрэн гүйцэт зарцуулах боломжтой.
- Бусад цахилгаан төхөөрөмжүүдийн элэгдэлтээс хамгаалах
Хүчтэй цахилгаан гүйдэл нь очлуураар дамждаг тул муудсан эсвэл чанаргүй очлуур нь бусад цахилгааны хэсгүүдыг доголдуулах эрсдэлтэй байдаг. Баталгаат очлуур нь бусад цахилгаан эд ангиудыг гэмтээхээс сэргийлдэг функцтэй хийгддэг.
ДАВХАР ПЛАТИНУМ ОЧЛУУР
- Газардуулах болон үзүүрт байрлах платинум электродуудтай нь элэгдлийг багасгах ба 100,000км хүртэл ашиглах заалттай.
- Никел болон иридиум агуулснаар илүү бат бөх байх ба эдэлгээ удаантай, хайлштай учир хагарал гарах нь бага.
ИРИДИУМ ОЧЛУУР
- Жижиг хэмжээтэй голын электрод нь илүү сайн оч хаях чадвартай.
- Иридиум нь платинум материалаас илүү сайн чанарын материал юм. Хайлах температур нь платинумаас ойролцоогоор 1200°F (648°C)-р өндөр байдаг.
Иридиум очлуур нь энгийн очлуураас илүү удаан ашиглагддагаараа давуу талтай.