Амортизатор нь автомашины тулгуур системийн нэг чухал эд анги бөгөөд автомашиныг тэнцвэртэй байлгах үүднээс жолооч болон зорчигчийг ая тухтай найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм.
Амортизаторыг ажиллах төрлөөр нь шингэн ба хий гэж хоёр ангилдаг. Шингэн амортизатор нь зуурамтгай өтгөн тос ашигладаг бол хийн амортизатор нь хий ба зуурамтгай тосыг хамтад нь ашигладаг.
Амортизаторыг ажиллах төрлөөр нь хоёр ангилдаг:
- Нэг талдаа ажиллагаатай амортизатор нь агших үедээ сул, сунаж байгаа үедээ эсэргүүцэл их буюу хатуу байна.
- Хоёр талын ажиллагаатай амортизатор нь агших болон сунах үедээ эсэргүүцэл ихтэй ажилладаг.
Амортизатор муудсанаар бартаа саадыг мэдрэх, ингэснээр зорчход тав тухгүй аюултай болж бусад тулгуур эд ангиудад муугаар нөлөөлнө.