Skip to the content
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дэлгүүрийн сар бүрийн борлуулалтын зорилт, төлөвлөгөөг биелүүлэх, хангахад төвлөрч дэлгүүрийн ажилчдыг зааварчлах, зөвлөгөө өгөх, тэднийг дадлагажуулах
- Дэлгүүрийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах, дэлгүүр болон агуулахын бараа бүтээгдэхүүний нөөцөд хяналт тавих, бараа бүтээгдэхүүний дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээний стандартыг хэвшүүлэх, үйлчлүүлэгчдэд нөхөрсөг аятай үйлчилгээг хяналт тавьж дэмжлэг үзүүлэн ажиллах
- Дэлгүүрт шаардлагатай байгаа төсөв бэлтгэх
- Бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаануудыг хянах, шаардлагатай борлуулалтын идэвхижүүлэлтийг хийх
- Дэлгүүрийн үйл ажиллагааны болон ажилтны бодлого журмыг санаачилж, боловсруулах, мөрдүүлэх, үйл ажиллагааг тогтвортой явуулах
- Дэлгүүрийн үйлчилгээний стандартыг боловсруулах, үйлчилгээний соёлыг бий болгох, үйлчилгээг тасралтгүй сайжруулах, мөрдүүлэх, хэвшүүлэх, ижил төстэй байгууллага болон олон улсын шилдэг салбарын туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Борлуулалт, онлайн худалдааны салбарт ажилласан байсан туршлагатай
- Бараа бүтээгдэхүүний захиалга татан авалт нэр төрлийн бүрдүүлэлт, зохистой үлдэгдлийн хэмжээ төлөвлөлтөнд хяналт тавих, тасралтгүй сайжруулалт хийж ажиллах
- Бараа бүтээгдэхүүний мэдээллийг Англи хэл дээр тайлбарлаж, борлуулж чаддаг байх
- Дэлгүүрийн ажилтнуудыг удирдах, зохион байгуулах чадвартай байх
- Дэлгүүрийн үйл ажиллагааг аппликэйшн болон e-commerce вебтэй уялдуулж, тогтвортой авч явах, асуудал шийдвэрлэх чадвартай, хариуцлагатай, ажлын хурд сайтай байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал+ Борлуулалтын урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх