ЛОЖИСТИКИЙН АДМИН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ложистикийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд ложистикийн үйл ажиллагааны бүртгэлийг бүрэн зөв бүртгэх, үнэн зөв эсэхийг нягтлах, тайлан бэлтгэхээс гадна тээвэр зууч, холбогдох талуудтай харилцах, удирдлагыг мэдээллээр хангах үүрэгтэй.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Ложистик эсвэл Олон Улсын худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Олон улсын тээвэр, ложистикийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Microsoft Dynamics 365, Power BI болон компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх
  • Харилцааны болон илтгэх ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

  • Үндсэн цалин + Гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал
  • Олон улсын шилдэг брэндүүдийн сургалтанд хамрагдах боломж
  • Эрүүл мэндийн даатгалын багц
  • Ажилчдын унаа
  • Уян хатан ажлын цаг
  • МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх